УИХ-ын гишүүн асан, “Ногоон нүдэн лом” номын зохиолч Ц.Оюунгэрэлтэй цөөн хором ярилцлаа. Түүний “Ногоон нүдэн лом” зохиолын хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь" уншигчдын мэлмийд хүрч эхлээд удаагүй байгаа билээ.
“Ногоон нүдэн лам” романы хоёрдугаар дэвтэр болох уншигчдыг удтал хүлээлгэсэн “Жаран цагаан хонь” романы нээлт энэ сарын 11-ний өдөр “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүрүүдэд боллоо. Номын нээлтэд зохиолын гол баатар Баасан ламын хүү Бэлэгдэмбэрэл, Сэндмаагийн охин Хандсүрэн, Баярдалай нараас гадна романы хоёр дахь дэвтрийг тэсэн ядан хүлээсэн үнэнч уншигчид нь хүрэлцэн ирэв.
Бид энэ удаа бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Ногоон нүдэн лам” түүхэн романы гол дүр болох Баасан ламын ганц хүү Аймгийн Алдарт уяач, Онц барилгачин өндөр настан Бэлэгдэмбэрэл гуайг зочны хоймортоо урьж ярилцлаа. Тэрбээр тус романы хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь” номын нээлтийг тохиолдуулан Улаанбаатар хотод цөөн хоногоор ирсэн аж.
"Ногоон нүдэн лам" романы хоёрдугаар дэвтэр "Жаран цагаан хонь" романы нээлт "Internom" дэлгүүрт боллоо. Нээлтийн үер маш олон хүмүүс цуглан, урт дараалал үүссэн байв.
Хөвсгөлийн
дуучин Г.Надмид гуайн “Жаран цагаан хонь” дуу Интерномд хангинаж,
“Ногоон нүдэн лам” романы зохиолч Ц.Оюунгэрэл мэлмэрүүлж орхив.
“Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтэр нь“Жаран цагаан хонь”
нэртэй болж хувирсан нь энэ дууны ид шид бололтой. Зохиолч
зангирсан хоолойгоор ярьж байна.