Жаран цагаан хонь
December 15, 2017 at 12:20 am,
11 comments
Уншигч та сэтгэгдэлээ үлдээнэ үү.
11 comments - Жаран цагаан хонь
Оюундэлгэр - December 16, 2017 at 5:50 pm
18н цагийн турш уйлан хайлан, өр өвдөн, хайрлан бахархан уншлаа. Ийм хэцүү он жилүүдийг бидний өвөө, эмээ, аав, ээж туулж бидэнд маш сайхан монгол улсыг бүтээж өгчээ. Энэ сайхан номыг бичиж бидний оюуны сонорыг мялааж өгсөн эрхэм зохиолч таньд маш их баярлалаа. Одоо 3р дэвтрээ тэсэн ядан хүлээе.
Lkhagvasuren - December 18, 2017 at 2:05 am
Tun saihan nom ih huleesen bolhoor ch teruu arai ooroor bodoj baisnaas ch teruu genet l tosoololoos oor ertontsruu chireed orchih shig l bolloo uilmaar dogdolmoor haramsmaar gutarmaar ih l olon zuiliig mederch unshlaa saihan nom bichij ogsond bayrallaa ene nomiig odoogiin huuhduuded unshuulhiimsan bayrallaa
Ганхуяг - January 9, 2018 at 1:11 am
Бидний Монгол улс өвөг дээдсийн маань үр хүүхэддээ өгөх хоолоо бүгдийг улсдаа өгч, хүүхдээ бусдад үрчлүүлж, амьдын хагацал үзэж, өлсөж яадран яасан их зовж босгосон эх орон юм бэ. Бидний өвөг дээдэс эх ороныхоо төлөө хэцүү байсан ч үр хүүхэд, өмч хөрөнгө, гэргийгээ амаржих тэр агшинд хүртэл улсынхаа төлөө анд явж байгаа бүхнээ зориулж чадсан яасан өгөөмөр хүмүүс бэ. Энэ цагт амьдарч байсан бүх хүмүүсийн хөлс, хүч, сэтгэлийн тэнхээний өмнө сөгдөн мөргье.
Ээж маань 1947 онд айлд үрчлэгдэн очиж өссөн учрыг энэ номноос ойлгож авлаа. Тэр үеийн нийгмийн байдлаас шалтгаалан үр хүүхдээ өлсгөхгүйн тулд хийж чадах зүйл нь л арай боломжтой айлд өргүүлэх явдал байж шүү дээ. Өвөг эцэг маань лам хүн байсан болохоор амьд үлдэхийн тулд зугтан хар хүн болж 4 хүүхэдтэй эмэгтэй буюу миний эмэг эхтэй ханьлан сууж байжээ. Хэдийгээр ээж маань өвөөгийн маань 5 дахь, эмээгийн маань 9 дэх хүүхэд хэдий ч, өмнө төрсөн 4 ах, эгч нь төрөөд удаагүй байхдаа насан өөд болсон тул ээжийг маань ч бас амьдрахгүй байх гээд хүнд өргүүлсэн гэдэг. Энэ бүхний учрыг ойлгоод өчигдөр оройжин өөрийн эрхгүй нүдээ бүлцийтэл уйллаа. Бүлцгэр нүдтэй ажил дээрээ сууж байтал зохиолч Ц.Оюунгэрэл эгч маань ороод ирсэн нь үнэхээр гэнэтийн сайхан учрал байлаа.
Хүнд хэцүү үед амьдарч байсан өвөө маань 90 гаруй насалсан ч тэр хэцүү цаг үеийг огт дурсан ярилгүй, маань уншихад л хамаг цагаа зарцуулдаг байсан сан.
Дөнгөж 2-хон үеийн өмнө амьдарч байсан өвөө, эмээ нарынхаа цусаа урсгаж, амиа өргөж, хоол идэх эрхээ хасуулж, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн жаргалыг амталж чадаагүй энэ их золиосын дээр босч хөгжсөн эх орноо хайрлахгүй байхын аргагүй. Эдгээр хүмүүс тэр цагт бүхнээ золиослож чадалгүй жаргаж амьдарсан бол бидний улс өнөөгийн энэ түвшинд хүрэхгүй байх байсан биз ээ.
Өнөө цагт бидний байх л ёстой юм шиг боддог энэ бүх аз, жаргал, элбэг хангалуун байдал өвөг дээдсийн маань хамаг бүхнээ өргөн байж босгосон асар их үнэ цэнэтэй зүйл гэдгийг ухааруулсан зохиолч Ц.Оюунгэрэл таньдаа гүнээ талархал илэрхийлье. Амжилт хүсье. Мааш их хайртай шүү.
Та бүхэн энэ номыг заавал уншаарай. Бүгдээрээ эдгээр хүмүүсийн ачаар бэлэн гэхэд бүх зүйл дэндүү бэлэн элбэг хангалуун, элэг бүтэн, аз жаргалтай сайхан амьдарч байгаа юм байна шүү. Тиймээс жаргалдаа ташууралгүй орноо хайрлацгаая гэж уриалмаар байна.

Ганаа - February 6, 2018 at 11:32 pm
Юуны өмнө номын зохиолчдоо баяр хүргэе. Би Ногоон нүдэн ламыг уншчаад дараагийн ном нь Баасангийн тухай л гарах байх гэж бодож байлаа.
Жаран цагаан хонио Аз хураас захиалж гэртээ авчаад нэг шөнийн дотор л уншаад дуусгасан. Цаашаа яах бол юу тохиолдох бол гэсээр номоо дуусгасан даа. Хүүхдээ айлд өргүүлдэг хэсэгт сэтгэл зүрх өмрөх шиг надад ийм зүйл тохиолдсон юм шиг л санагдтал бичсэн байсан шүү. Анхдугаар таван жилийн төлөвлөгөө гэгчийг аав маань бага байхдаа туулж өнгөрүүлсэн талаар аавынхаа ярьж байсныг бүр ч сайн ойлгож мэдэрлээ. Аав ээжийхээ ямар хэцүү цаг хугаанд амьдарч байсныг ойлгож мэдэрч бидний энэ цаг хугацаанд ингэж элбэг хангалуун амьдарч байгаа нь ямар их үнэ цэнээр олдсоныг үр хүүхдүүддээ ойлгуулж хэлмээр.... айл болгон ялангуяа залуучууд энэ номыг заавал уншаасай гэж бодлоо. Залуучуудад илүү ойртуулахын тулд кино болгож гаргаарай гэж хүсье

Baagii - February 17, 2018 at 9:06 pm
Ene hvvhdvvdees ni bdag bolbuu vneheer gaihaltai saihan zohiol boljee
хосоо - March 13, 2018 at 5:06 pm
агвааны тухай уншмаар бна.од бөөгийн тухай 3 дэвтэрт гарах уу.Уул усаа хайрлах мөргөх шүтэх гээд их л юм ойлголоо.дараагййн дэвтэр гарах болов уу.
Ариунзаяа - November 26, 2018 at 9:38 pm
Эцэг эх маань энэ л үед амьдарч байсан болохоор бага сага зүйлүүдийг гадарлаж байсан. Гэхдээ ийм тартагтаа тулж байсан гэж ёстой төсөөлөөгүй. Монголчуудын нүүдлийн аж амьдрал соёлт хүмүүс болоход их саад болж байждээ гэсэн бодол төрж байна. Одоо ч тэр амьдралаасаа салж чадаагүй байна. Хэзээ нэгэн цагт энэ байдлаасаа гардаг ч бай хүн чанараа битгий алдаасай. Энэ номын дүрүүдийг харахад нэг ч хүн хүн чанараа гээлгүй бүх зовлонг даваад гарсан байна. Зохиолдоо баярлалаа
Ариунзаяа - November 26, 2018 at 9:39 pm
Зохиолчдоо баярлалаа
Гэрэлээ - December 2, 2020 at 5:14 pm
Ийм сайхан номыг бичсэн зохиолчдоо маш их баярлалаа. Сэтгэл их өвдөж, зүрх зүсэгдэн хойш тавин , бодон бодон яах бол гэж уншсан. Тэр үеийн улс төр ямар аймаар бурхан минь...
Бид өвөг дээдэсээ мартаж болохгүй. Үргэлж буян хийх ёстой юм байна. Тэр үеийн ард иргэд, хүүхдүүд ямар их тэвчээртэй ухаантай юм бэ?
Бид өвөг дээдэсээ мартаж болохгүй. Үргэлж буян хийх ёстой юм байна. Тэр үеийн ард иргэд, хүүхдүүд ямар их тэвчээртэй ухаантай юм бэ?
Munkhbat - March 14, 2021 at 2:22 am
Залуу үе маань илүү уншаасай гэж л их бодогдлоо. Ямар үеийг туулж өдий хүрсэн эрх чөлөө тусгаар улс гэдэг ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгуулж чадахаар ном болжээ.
Цааш нь үргэлжлүүлж унших гэхээр Зүрх халгаад хэцүү болж байгаам. Анхдугаар 5 жилийн төлөвлөгөө гээч юмыг Сталины шахалтаар боловсруулан Монголын Ард түмэн , малчин ардыг татвараар сүйрүүлэн дээрэмдэж хоосруулан алж байгааг дүрсэлсэн. Хүнд муу муухай үгнүүд байхгүй л дээ уг номонд. Гэхдээ л тэр боловсруулж бодож гаргасан татварын ноогдол, тэр татвараа Ард түмнээс хэрхэн дээрэмдэн авч байгаа зэргийг нь уншихаар өөрийн эрхгүй номоо хойш тавимаар болно. Гэвч ахиад бариад авч байгаа юм. Татварт заагдсан мах сүү тос өрөм ааруул ер нь идэж болох бүхнийг нь хуу хаман авч байгаа төлөөлөгчид дотроо уйлж байгаа хэдий ч гаднаа Төмөр царай гарган хашаа хороо чингэлэг савыг нь ухан сүүлчийн олгой тосыг нь нэгжин гаргаж ирээд "Одоо наадахаа хайлуулаад албан журмаа гүйцээ" хэмээн хэлж байгаа тэр мөч.... Идэх хоолыг нь хуу хаман дээрэмдээд явж байхад "Сайн яваарай" гээд гараа даллаад үлдэж байгаа хүүхдүүд... Сэтгэлийг чинь ёстой нэг зурна даа харин... Маргаашнаас нь өлсөж эхлэх хүүхдүүдээ бодохоор газар дэлхий дайвалзан дэн дун ухаан нь орон гаран зогсох Сэндмаа... Аргаа бараад өлсгөж үхүүлэхгүйн хүүхдүүдээ хүртэл хүнд өргүүлж байгаа эцэг эх хоёр... Тэр өргөж авч байгаа хүмүүс нь ч гэсэн албан журмын малаа хороочихгүйхэн шиг өсгөхийн тулд арга буюу айлын хүүхдийг өргөн авч Зарцаа болгож байгаа, түүнийгээ ч ил тод хэлэн хадаг барин эцэг эхээс нь хүүхдийг нь гуйж байгааг уншихаар.... Ай бас хэцүү хэцүү... Монголын ард Түмэн ямар хэцүү замыг туулж Эх орон Тусгаар тогтнолоо авч үлдсэнийг эндээс уншиж болно. Ард иргэддээ буу тулган , уйлуулж майлуулсаар адуу мал, амандаа хийх сүүлчийн хоолыг нь дээрэмдэн авч одох Төр Засаг...
Та нар заавал уншаарай. Энэ бол Түүхэн сэдэвт зохиол юм билээ. Зохиолд хальт дурьдагдаад өнгөрдөг Лувсангийн Цэдэвдамба бол гишүүн асан Оюунгэрэлийн аав юм гэсэн. Зиндаа сайт дээр ч Ногоон нүдэн Баасан ламын ганц хүү Бэлэгдэмбэрэлээс ярилцлага авсан байна билээ. Ийм л замаар , үр хүүхдээ хүртэл зарж арилжин албан татвараа хааж баймаажин олж авсан тусгаар тогтнолоо бид АН+МАНын хэдхэн хулгайч нарт тавиад туучих гэжүү... Уншаарай. Ийм хүнд сэдвийг тийм энгийн хэлээр буулгасан Цэдэвдамбын Оюунгэрэл Оюунчимэг нарт мэхийн ёсолмуу??? Тусгаар тогтнолын үнэ цэнэ...