“Ногоон нүдэн лам”, “ Жаран цагаан хонь” роман болж уншигчдын гар дээр очлоо
Сэндмаа Баасан хоёрын амьдарлын үйл явдлаар ард түмний бичигдээгүй түүхийг бичиж харуулсанаар онцлогтой. 1946-1952 онд Монголын ард түмэн, жирийн малчин ард, ямар тэмцэл дундуур, зовлон жаргалыг үүрч явсаар бидний өнөөдрийн энэ амьдралыг авчирч өгсөн юм гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Яагаад гэвэл түүхийн сурах бичигт түүхийг үлдээлгүй зориуд алгасаж хассантай холбоотой. Сурах бичгийг ихэвчлэн удирдагч, дарга нарын алдар гавъяаны түүх болгож үлдээсэн хэрнээ ард түмний зовлон, жаргалын түүхийг бичээгүй. Тиймээс бичигдээгүй байсан тэр түүхийг сурвалжилж олоход есөн жил зарцуулсан. Түүхийн баримтаа аман ярианаас олж авсанаар номынхоо ноён нурууг босгосон. Аман түүхийг 70 аас дээш насныхан өгүүлсэн. Номонд жаран цагаан хонь гэсэн бүлэг бий. Миний номын хамтран бичигч Жеф энэ нэрийг сонгосон. Номоо бичихдээ монгол хэлнээс англи хэл руу орчуулж бичдэг учраас орчуулагдахад хоёр хэл дээр энэ нэр хамгийн сонсголонтой байсан юм.” гэв. Номын нээлтэд “Жаран цагаан хонь” номын баатрууд болох Б.Билэгдэмбэрэл, Сэндмаагийн охин Хандаа болон уншигч фен, нутгийн ах дүү, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байв. Номын нээлтийн салхийг морин хуурийн аялгуугаар эхлүүлж “Жаран цагаан хонь” дууг эгшиглэж дуусах тэр үед номын зохиогч маань баярын нулимс унагаж байв. Зохиогч номоо үргэлжлүүлэн бичих түүх үлдсэн гэдгийг онцлов. Номын редактороор түүний эгч Ц.Оюунчимэг ажилласан бол хавтасны зураг, хэвлэлийн эхийг мөн түүний дүү Ц.Дорж бүтээжээ.
Ц.Баяр
Эх сурвалж: polit.mn